Соёолж байгаа тариа, ногоо хатах эрсдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-21 07:59:01
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Хур тунадас орохгүй гангийн байдалтай байгаагаас усалгаагүй нөхцөлд тариалсан үр тариа, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоонуудын соёололт түрүүчээсээ хатаж чийг алдах байдал үүсч байна.

Төв аймгийн хэмжээнд усалгаатай үр тариа байхгүй. Харин төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамлуудын зарим нь усалгаатай талбайнуудад тариалж байна. Усалгаатай талбай тогтмол усалгаагаа хийж байгаа учраас харьцангуй гайгүй байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Тус аймаг га-гаас 17-18 центнер ургац хурааж байсан бол 2015 онос хойш хуурайшилт их байгаагаас нэгжээс авах ургацын хэмжээ буурч эхэлсэн. Өнгөрсөн жил гэхэд га-гаас дунджаар 10-11 центнер ургац хурааж авсан байна. Үүнээс болж тариаланчдад санхүүгийн хүндрэл учирч, тариалах талбайн хэмжээ ч өмнөх жилээс буурчээ. 
 

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ