Гватемалд хөрсний нуралт болсны улмаас 11 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-06-21 10:10:50
ГВАТЕМАЛ. /Trend/. Мягмар гарагийн өглөө Гватемал улсын баруун нутагт аадар бороо орсны улмаас хөрсний нуралт үүссэн байна. Шавар шороо байшингуудыг хаман нурааж, хурдны зам дээр явж байсан хоёр автобусыг дарсны улмаас 11 хүн амиа алджээ.
 
Шавар шороонд цохигдсон автобуснууд Сан Педро Солома хотын орчим дахь хадыг мөргөсөн байна гэж тус улсын Онцгой байдлын "Conred" төв мэдэгдлээ. 

Нас барсан хүмүүсийн 10 нь автобусан дотор байсан бол нэг хүн гэртээ байжээ. 9 хүн бэртэж гэмтсэн байна. Яаралтай тусламжийн албаныхан хэчнээн байшин эвдэрч сүйрсэн болон хэчнээн хүн сураггүй болсныг тогтоохоор ажиллаж байна.
 
Х.Сарнай

 


Холбоотой мэдээ