Чилийн Ерөнхийлөгч асан эмэгтэйчүүдийг доромжилсон үг хэлснийхээ төлөө ширүүн шүүмжлэлд өртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. Чилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Ерөнхийлөгч асан Себастьян Пиньера эмэгтэйчүүдийн талаар тоглоом тохуу болгон үг хэлснийхээ төлөө ширүүн шүүмжлэлд өртжээ.
Түүний тохуурхсан үгийг Чилийн одоогийн Ерөнхийлөгч Мишель Бачелет буруушаасан байна.
С.Пиньера сонгуулийн кампанийн ажлын үеэр болсон нэгэн цуглаанд оролцохдоо ийм үг хэлсэн нь түүнийг эвгүй байдалд оруулсан аж. “Нэг иймэрхүү хөгжилтэй тоглоом тоглоцгооё. Энэ нь маш энгийн. Энд байгаа бүх эмэгтэйчүүд шалан дээр хэвтээд, үхсэн мэт байцгаая. Харин эрэгтэйчүүд нь тэдний дээр нь гарч хэвтээд амьд мэт байцгаая” гэж тэрбээр хэлсэн байна.
Ерөнхийлөгч асныг хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл гаргасан гэж буруутгаж байгаа юм. “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн сэдвээр ямар нэгэн байдлаар тоглоом шоглоом хийх нь байж болшгүй зүйл” гэж Ерөнхийлөгч М.Бачелет твиттер хуудсандаа бичжээ.
Дуулиан шуугианд өртсөн С.Пиньера твиттер хуудсаараа уучлал гуйсны зэрэгцээ “зарим хүмүүс болсон явдлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсч байна” гэжээ.
Хамгийн сүүлд явуулсан санал асуулгаар, Пиньера Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал өндөртэй хүмүүсийн тоонд орж байна. Гэхдээ тэрбээр сөрөг хүчнийхэн болох баруун төвийн үзэлтнүүдийн “Чили орон, урагшаа” эвслийн анхан шатны дотоод сунгаанд оролцож, нэр дэвших эсэхээ албан ёсоор баталгаажуулаагүй байгаа юм.
Чилийн Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны 11 дүгээр сарын 19-нд болно.

Х.Сарнай