Азербайжаны эрх баригч нам яллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-02 10:22:32

БАКУ. /Sputnik/. Азербайжаны парламентын ээлжит сонгуульд тус улсын эрх баригч нам илт давуу ялсан тухай тус улсын Сонгуулийн төв хороо мэдэгдлээ.

Уг сонгуульд улс төрийн 15 намыг төлөөлсөн 760 гаруй нэр дэвшигч өрсөлдсөн байна.

Өмнөх парламентын 125 суудлын 71-ийг эрх баригч Шинэ Ени нам төлөөлж байсан юм. Парламентын сонгууль тус улсад таван жил тутам болдог.

Сонгуулийн эцсийн дүн өнөөдөр гарна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ