Лондон Москвад туслахад бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-02 10:43:11

ЛОНДОН. /Sputnik/. Их Британи улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж эмгэнэл илэрхийлсэн байна.

Египетэд осолдсон “Когалымавиа” компанийн онгоцны ослын шалтгааныг илрүүлэх ажилд Москвад туслахад Лондон бэлэн хэмээн Ерөнхий сайдын албанаас ням гарагт мэдэгдсэн байна. Мөн Кэмерон Владимир Путинтай утсаар ярихдаа тохиолдсон уй гашууг хуваалцаж, гүн эмгэнэл илэрхийлжээ.

“Их Британи улс уг ослыг мөрдөн шалгах ажилд гар бие оролцоход хэзээд бэлэн” хэмээн Дэвид хэлсэн байна.

Түүнчлэн Британийн Ерөнхий сайдын албанаас мэдээлснээр, Орос улсын Ерөнхийлөгч тус саналыг хүлээн авсан байна.

Бямба гарагт Египетийн Шарм-Эль-Шейхээс Санкт-Петрбургийн чиглэлд нисэж явсан “Airbus” нисэх онгоц хөөрснөөс хойш 23 минутын дараа Синайн хойгт  осолдож, онгоцонд явсан 224 хүн бүгд амь үрэгдсэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ