Хаанс Лэдэрийн мөрөөр
ВИДЕО МЭДЭЭ
Австрийн судлаач, аялагч Хаанс Лэдэрийн цуглуулсан эд өлгийн зүйлсийн тухай өгүүлэх “Эд өлгийн барилдлага: Хаанс Лэдэрийн мөрөөр” нэртэй үзэсгэлэнг судлаач, нийгмийн антропологич Мария Катарина Ланг санаачлан зохион байгуулж “Богд Хааны ордон музейд” гаргалаа.
Хаанс Лэдэр 1892 онд шавьж судлаачийн хувиар анх удаа Монголд ирснээсээ хойш 1899-1905 оны хооронд хэд хэдэн удаа аялахдаа Монголын угсаатны зүй, Бурханы шашныг ихэд сонирхох болсон байна. Лэдэрийн аяллын зам мөрийг харуулсан түүхэн газрын зургаас гадна эд өлгийн зүйлстэй холбоотой сүлжээ харилцааг илтгэх газрын зургийг шинээр бүтээсэн нь олны анхаарлыг татаж байв. Өнөөдөр Хаанс Лэдэрийн цуглуулга болох 4500 гаруй үзмэр Вени, Будапешт, Лайпциг, Штутгарт, Берлин хотын угсаатны зүйн музейд хадгалагддаг.
Богд хааны ордон музей цуглуулгын эд зүйлсийг хувь хүмүүсийн түүх яриатай зэрэгцүүлэн үзүүлсэн нь тус үзэсгэлэнгийн онцлог юм. Уг үзэсгэлэнд сүм хийд музей болон хувиран өрчлөгдсөн, 1990 оны улс төрийн шинэчлэлт, шашны эрх чөлөө сэргэснээс хойш музей - сүм хийдийн хосолмол хэлбэр бий болсон зэргийг гэрэл зургаар үзүүлсэн байна.

Сэтгэгдлүүд