Сонгинохайрхан дүүргийн 4508 хүнд үзлэг хийж, зөвлөгөө өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-06-22 17:50:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол” өдөрлөг Сонгиохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Соёмбо кинотеатрын талбайд боллоо.

Тус дүүргийн хэмжээнд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд 74512  иргэн хамрах аж. Тухайн иргэн нь Сонгиохайрхан дүүргийн 1-32 дугаар хороонд оршин сууж буй 1952-1977 онд төрсөн, 40-65 насныхан юм. Хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамрах хүсэлтэй иргэд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалаа бүрэн бөглүүлсэн байх шаардлагатай бөгөөд тухайн оршин суугаа харьяа хорооныхоо өрхийн эрүүл мэндийн төвд хандах ёстой.

Өдөрлөгийн үеэр явуулын эмнэлгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулж, иргэдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулсан юм. ГССҮТ, Улсын Нэг болон Гуравдугаар төв эмнэлэг, Байгалийн голомтот өвчин судлалын үндэсний төв, ХӨСҮТ,  ХСҮТ, АШУҮИС-ийн “Эрхэс” клиник болон Сонгионхайрхан дүүргийн  Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар нийт давхардсан тоогоор 4508 хүнд үзлэг оношилгоо хийж,  сургалт сурталчилгааны материал тарааж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч, бие бялдрын сорил авч ажиллалаа.

Мөн үеэр ЭМЯ-наас “Элэг бүтэн Монгол” өдөрлөгийн үзлэг шинжилгээнд зориулан  Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд чухал хэрэгцээтэй өвчтөний ор 5 ширхэгийг гардуулсан юм. 

Нээлтэд  УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Х.Нямбаатар, Н.Учрал нарын албаны хүмүүс оролцов.

Ж.Болор
Холбоотой мэдээ