Ноцтой хэргүүдийг прокурорт шилжүүлсэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-02 12:17:06

Өнгөрсөн саруудад гарсан хоёр ноцтой хэргийг Цагдаагийн газраас мөрдөн байцааж дуусгаад прокурорт шилжүүлсэн байна.

Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч О.Ханбаатар нь ажилтан болох 25 настай бүсгүйг зэрлэгээр хүчирхийлж, хөдөө хээр аваачин хаясан гэх ноцтой хэргийг нийслэлийн СХД-ийн цагдаагийн хэлтэст шалгаад мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан учир яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ. Хохирогч Б-гийн биеийн байдал дээрдсэн хэдий ч дахин хоёр хагалгаанд орохоор болсон байна. Мөн эрүүгийн цагдаагийн газрын ахлах ахлагч Б.Өлзийбүрэн хошууч Х-гийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж дуусаад прокурорын хяналтад ялын дүгэнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ