Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 591 хүн санал өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-26 11:09:26
Дорноговь /МОНЦАМЭ/. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу зургадугаар сарын 25-нд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар иргэдээс санал авсан.
Дорноговь аймгийн хэмжээнд 617 сонгогч хүсэлт гаргаснаас  615  сонгогчийг бүртгэжээ. Бүртгүүлсэн сонгогчдын  591 нь санал өгсөн байна.Үлдсэн 24 сонгогч иргэний үнэмлэхээ гээсэн,  хаягийн зөрчилтэй, нас барсан, эмнэлэгт хэвтсэн зэрэг шалтгаантай байсан гэж Дорноговь аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв. 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ