Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-06-26 13:04:04
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үйл ажиллагаа Улаанбаатарын цагаар 07:00 минутад орон даяар албан ёсоор эхэллээ.
            Энэ удаагийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Тэдгээр гурван нэр дэвшигчийн төлөө нийт 1.978.298 иргэн 1983 санал авах байранд очиж саналаа өгнө. Мөн 44700 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад “түр хасав” тэмдэглээтэй байгаа ба эдгээр иргэд өнөөдөр харьяа санал авах байрандаа амжиж очвол саналаа өгч болох юм. Өөрөөр хэлбэл, хорих ангид хоригдож байгаа, эсвэл гадаадад 60-аас дээш хоногоос зорчсон иргэн саналаа өгөхөөр ирсэн тохиолдолд "Түр хасав" тэмдэглэгээнээс хасч саналыг нь авах боломжтой хэмээн СЕХ-ноос мэдээлэв. Сонгуулийн үйл явцыг ажиглахаар гадны болон олон улсын байгууллагын урт болон богино хугацааны ажиглагчид иржээ. Мөн улс төрийн намуудын 17 мянган ажиглагч сонгуулийн үйл явцыг ажиглаж байна. 
Нийт сонгогчдын саналын дүн мэдээг 22.00 цагаас хойш СЕХ-ны байран дахь дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх юм. Сонгуулийн санал авах ажиллагаа 22 цагт дуусгавар болно.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд