Нийт сонгогчдын 55,39 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-26 18:31:56
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт 17 цагийн байдлаар нийт сонгогчдын 55,39 хувь нь саналаа өгчээ. Сонгуулийн зохион байгуулалттай холбоотой ямар нэгэн зөрчил илрээгүй, санал авах ажиллагаа бүх хэсгийн хороодод хэвийн үргэлжилж байна.
Саналаа өгсөн сонгогчдыг насных нь ангиллаар авч үзвэл 18-5 насны 3536, 26-40 насны 7456, 41-55 насны 6440, 55-аас дээш насны 4122 сонгогч саналаа өгчээ.
Сонгуулийн зохион байгуулалт, санал авах үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн зөрчил гараагүй. Иргэд сонгогчдын дунд мөнгө тарааж байна, сонгогчдын бүртгэлийн хуудсыг худалдаж авах гэсэн, саналаа өгөхөөр ирж байгаа сонгогчдын зургийг авч цахимаар мэдээллийг нь бусдад дамжуулж байна гэсэн мэдээллүүд тарсан. Энэ талаар аймгийн сонгуулийн хорооноос тодруулахад эдгээр асуудалтай холбоотой албан ёсны өргөдөл гомдол ирээгүй, дээрх ам дамжсан ярианууд нь иргэд сонгогчдыг төөрөлдүүлэх гэсэн улс төрийн зорилготой байж болзошгүй гэлээ.
Сумдын тухайд Наран, Онгон сумд хамгийн нөдөр ирцтэй багаа бол, Мөнххаан, Түмэнцогт, Баруун-Урт сумдуудын ирц 50 хувьд хүрээгүй байна.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ