Сонгуулийн ирц 36.9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-26 19:44:18
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт 18.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 36.9 хувьтай байна. Тус аймагт нэрсийн жагсаалтад бичигдсэнээр 50243 сонгогч бий. Үүний 18566 нь саналаа өгчээ. Хүйсийн хувьд 9089 эрэгтэй, 9477 эмэгтэй байгаа юм.
Матад, Сэргэлэн, Халхгол, Булган суманд ирц 50-иас дээш хувьтай, Чулуунхороот сумын төв болон аймгийн төвийн 2, 4, 6, 10-р багийн иргэд идэвх сул байна гэж Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Өдрийн халуун дуусч, оройн сэрүүн орсон учраас сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ