Сүхбаатар аймагт 71,74 хувийн ирцтэйгээр санал хураалт өндөрлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-27 00:49:05
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт сонгуулийн санал хураалт 71,74 хувийн ирцтэй өндөрлөлөө. Нийт саналаа өгсөн сонгогчдын 37,62 хувь нь нэр дэвшигч М. Энхболдыг, 33,12 хувь нь Х. Баттулгыг, 29,89 хувь нь С. Ганбаатарыг дэмжсэн байна. Санал хураалттай холбоотой ямар нэгэн зөрчил гараагүй, 59 хэсгийн хороонд санал авах үйл ажиллагаа ямар нэг саад бэрхшээл, алдаа дутагдалгүй явагдаж дууслаа.

Хүчингүй саналын хуудсын тоо одоогоор гараагүй, харин огт санал тэмдэглээгүй 381 хуудас бүртгэгджээ. Нийт сонгогчдын 71,74 хувь нь саналаа өгч, Сүхбаатарчууд Монгол Улсын ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуульд маш идэвхтэй оролцсоныг аймгийн сонгуулийн хороо онцоллоо.
Аймгийн хэмжээнд нийт 39224 сонгогчийн нэрс жагсаалтанд бүртгэгдсэнээс 28137 сонгогч саналаа өгсөн байна. Нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн нийт сонгогчдын тоо өмнөх мэдээллээс зөрүүтэй байгаа нь “түр хасав” гэсэн бүртгэлтэй байсан сонгогчид ирж санал хураалтанд оролцсонтой холбоотой юм.
13 сумын нэгдсэн дүнгээс харахад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд долоон суманд, АН-аас нэр дэвшигч Х. Баттулга дөрвөн суманд, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хоёр суманд тус тус ялалт байгуулжээ.
Т. Одончимэг
 
Холбоотой мэдээ