“Ярьдаг сурах бичиг”-ийг сургалтад ашиглаж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 13:39:49

Дархан-Уул аймгийн “Энэрэл” цогцолбор сургууль нь сургалтын таатай орчин бүрдүүлж цахим сургалтыг  сургуулийнхаа хэмжээнд өндөр хурдны интернетэд холбогдсон U-Pointer цахим самбар, IWOWWE  Онлайн заал, Англи хэлний хичээлд “Ярьдаг сурах бичиг” зэргийг сургалтадаа ашиглаж эхлэв.

Тус цогцолбор сургууль нь 1992 онд тусгай хэрэгцээт боловсрол олгохоор 500 сурагчийн хүчин чадалтайгаар ашиглалтад оржээ. 1995 оноос эхлэж ердийн сургалттай ангиудад элсэлт авч суурь боловсрол эзэмшүүлж эхэлсэн бол 2010-2011 оны хичээлийн жилээс бүрэн дунд боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол, мэргэжлийн анхан шатны боловсролуудыг олгох цогцолбор сургууль болон өргөжсөн.  Одоогийн байдлаар 13 бүлэгт 238 сурагч, 43 багш ажиллагсадтайгаар сургалт явуулж байна.

“Манайх “Хүүхэд нэг бүрийн хөгжил”-ийн онцлогийг судлаж төлөвшүүлэхэд боловсролын шинэчлэлд тулгуурлан эцэг эх, гэр бүлийн оролцоог нэмэгдүүлж, багш нарыг чадавхжуулах зорилт тавьж 2015 онд “Сургалтын таатай орчин бүрдүүлсэн шилдэг сургууль”-иар шалгарсан” гэж тус цогцолбор сургуулийн сургалтын менежер М.Соёл-Эрдэнэ ярилаа.

                  Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ