Ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-27 10:01:07
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан ойн түймрийг унтраахаар амйгийн Онцгой байдлын алба хаагчид хоёр дахь өдрөө ажиллаж байна. Өчигдөр өглөө 09.42 цагт тус сумын төвөөс 42 км-т орших Хайрхан багийн нутаг, Угтамын цагаан уул гэдэг газарт ойн түймэр гарсан тухай дуудлагыг ОБГ-т ирүүлжээ. Одоогоор онцгой байдлын 23 алба хаагч, орон нутгийн 11 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр түймрийн голомтод ажиллаж байна.
Энэ зун тус аймгийн нутагт хуурайшилт өндөр байгаа нь түймрийг унтраахад саад учруулж байна гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 
Д.Дэлгэрмаа
 
Холбоотой мэдээ