Өлгий хотын гудамж, талбайг хаягжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-27 11:46:40
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Орон Нутгийн Хөгжлийн Сангийн санхүүжилт бүхий  36,8 сая төгрөгөөр Өлгий хотын гудамж, талбайг тохижуулах ажил эхэллээ гэж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдээллээ.

Уг ажлын гүйцэтгэгчээр "Монгол Берри" компани шалгарсан бөгөөд энэ сарын 25-ны өдөр нээлтээ хийжээ.

Гүйэтгэгч компаниас өгсөн мэдээгээр аймгийн төвд байшин барилгад 302, хашаанд 6608, гудамжинд 968, 12 өргөн чөлөөнд 36, нийтдээ 7914 ширхэг хаяг байршуулах юм.

Хаягжуулалтын ажил төлөвлөгөө ёсоор  ирэх сарын 15-ны өдөр хүртэл дуусах ажээ.   

Ө.Нурболат
Холбоотой мэдээ