Батлан хамгаалахын сайд тэргүүтэй төрийн түшээд Дорнод аймагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-02 14:00:53

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тэргүүтэй УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Дорнод аймагт ажиллаж байна гэж тус яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Тэд Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний анги, хилийн отрядад ажиллах юм байна. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Энхболд, Р.Амаржаргал, Г.Батхүү, О.Содбилэг, С.Ганбаатар болон ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Р.Сүхбат, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар ажлын бүрэлдэхүүнд багтжээ. Тус ажлын хэсгийнхэн өмнө нь Дорноговь, Орхон, Дархан-Уул аймагт ажилласан юм байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ