Сүхбаатарын талбайн авто зогсоол бэлэн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-28 12:26:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сүхбаатарын талбайн урд хэсгийг засварлан машины шинэ зогсоолыг ашиглалтад бэлэн болгов. Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжийн дагуу Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2,5 га талбайг ийнхүү 200 машины зогсоол  болгосон юм. Зургадугаар сарын 4-ний өдөр эхлүүлсэн зогсоолын ажил үндсэндээ дуусч,  ашиглахад өэлэн болсон байна.  Зам барилгын ажлыг “Ю Би констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд зам талбайн ажил буюу 6650 м2  хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлыг хийж гүйцэтгэжээ. 

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ