Аагим халуун өдрүүд энэ долоо хоногийг дуустал үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт өнөөдөр 37 градус халуун байна. аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээгээр энэ долоо хоногийг дуустал аагим халуун өдрүүд үргэлжлэх юм байна. Агаарын температур ихэнх хугацаанд шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус хүрч хална.
“Өнгөрөгч долоо хоногт нутгийн зарим хэсгээр бороотой гэж байсан боловч орсонгүй, нутгийн зарим хэсгээр 12-14 м/с хүрч бусад хугацаанд 2-9 м/с хурдтай салхилж, халуун өдрүүд үргэлжилсэн. Маргааш буюу 06 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд нутгийн баруун болон хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Хэдий бороотой гэж зааж байгаа ч энэ долоо хоногт нийт нутгаар аагим халуун байна. Өдөртөө 33-38 градус хүртэл халах төлөвтэй байна. Тиймээс иргэд, хүүхэд багачууд наршихаас сэргийлэх хэрэгтэй..” хэмээн аймгийн УЦУОШГ-ын синоптик инженер М. Оюун-Эрдэнэ анхаарууллаа..

Т. Одончимэг