Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-29 12:00:43
Завхан/МОНЦАМЭ/ Завхан аймагт зургадугаар сарын 28-ны өдөр 22.08 минутанд цахилгаан эрчим хүч тасарч өнөөдрийн байдлаар хэсэгчлэн өгч эхэлжээ.
Зургадугаар сарын 28-нд Архангай, Булган аймаг нутаг дэвсгэрт өчигдөр /2017.06.28/ хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд аваар гарчээ.  Нийт 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унасан бөгөөд зургаан аймгийн 125 сум одоогийн байдлаар цахилгаангүй байна.  “ЦДҮС” ТӨХК-ийн “Эрдэнэт” дэд станцад 2017.06.28-ны 21:57 цагт гарсан гэмтлийн улмаас Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймагт цахилгаан тасраад байгаа юм. Эрчим хүчний сайдын тушаалаар "ЦДҮС” ТӨХК-ийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед ажиллах бэлэн байдлыг зарлажээ. Энэ хүрээнд шөнийн 02:00 цагт Хангайн бүсийн салбар, Хархориноос 10 хүний бүрэлдэхүүнтэй, 02:30 цагт Багануур ЗӨБ салбараас 7 хүний бүрэлдэхүүнтэй, Улаанбаатар салбараас 13 хүний бүрэлдэхүүнтэй гурван баг ажиллаж байна. Одоогийн байдлаар Тайширын УЦС, Богдын голын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг усны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Тайширын УЦС хоёр трубины горимоор 6 МВт, Богдын голын УЦС 1 МВт–ын ачаалалтай зэрэгцээ ажиллаж байна хэмээн Алтай Улиастай эрчим хүчний салбар ТӨХК Завхан салбараас мэдээллээ. 
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ