Эко сумын хөгжил “Хог” хөтөлбөрөөс эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ//Ховд аймгийн Булган сум энэ оноос эхлэн сум орон нутгаа хөгжүүлэх хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний нэг нь "Хог" хөтөлбөр.Тус хөтөлбөр сумын хөгжлийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, цэвэр цэмцгэр орчинд тав тухтай амьдрах нөхцөл бүрдүүлж ”Эко” сум болон хөгжих зорилготой.
”Хог” хөтөлбөрийн хүрээнд зарим иргэдийн санаачилгаар өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан хийн баллоноор хогийн сав үйлдвэрлэж байна.
Тус сумын иргэн Б.Эрдэнэжаргал ашиглагдахгүй байсан 40 ширхэг шадтаг хийн баллоныг сумынхаа ЗДТГазарт үнэ төлбөргүй хандивлажээ.
Булган сумын ЗДТГ-ынхан өөрсдийн нөөц боломжоо ашиглан иргэн Б.Эрдэнэжаргалын хандивласан хийн баллоныг ашиглан сумын төвийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байрлуулах хогийн савыг хийж байна.
Хогийн сав зэргийг төсвийн мөнгөөр худалдаж авах биш гарын доорх материал ашиглан хийж байгаа нь нэг талаар орон нутгийн эдийн засгаа хэмнэх нөгөө талаар урт удаан хугацаанд ашиглах давуу талтайг Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах яриандаа онцолж байв.
Ховд аймгийн Булган сумынхан хоггүй эрүүл орчин бүрдүүлж "Эко" сум, төдийгүй улсын тэргүүний сум болох чухал зорилт тавьж, энэ зорилтдоо хүрэхэд тус сумын иргэн бүрийн хувь нэмэр чухал. Наад зах нь хогоо зориулалтын хогийн саванд хийгээд сурчихвал орон нутгийнхаа хөгжилд оруулж буй энгийн хирнээ асар том хувь нэмэр болох юм.

А.Бямбасүрэн