Залуус гэр бүлийн боловсролд суралцана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛМонголын залуучуудын холбооны Гэр бүлийн байнгын хорооноос 11 дүгээр сарын турш Залуучуудад гэр бүлийн боловсрол олгох сургалтыг явуулахаар боллоо.
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас боловсруулсан “Залуу гэр бүлд гэр бүлийн боловсрол олгох нь” хөтөлбөрөөр тус сургалтыг явуулах гэнэ.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн оюутан залуусыг сургалтад оролцуулах ба гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн үнэ цэнэ, эхнэр нөхрийн эерэг харилцаа, түүний үр дүн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, нөхөн үржихүйн эрүүл мэнд, өрхийн төсвөө зөв хөтлөх боломж гэх мэт асуудлаар мэдлэг мэдээлэл өгөх юм.
Б.Туул
Холбоотой мэдээ
Томуугийн өвчлөл буурахгүй бол ирэх 7 хоногоос сургалтыг цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо
39 минут
Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Сэтгэлийн зураг” уран сайхны кино олон улсын наадмаас шагнал хүртэв
8 цаг
Улаанбаатар