Сүхбаатарын бөхчүүд Алтан-Овооныхоо энгэрт бэлтгэлээ хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадмын өмнө бөхчүүд гал галаараа нэгдэн бэлтгэлдээ гардаг. Энэ жил аймгийн арслан Ц. Энхбатаар ахлуулсан хэсэг бөхчүүд энэ сарын 22-ноос эхлэн бэлтгэлдээ гарчээ. Тэд нутгийн шүтээн Алтан-Овооныхоо энгэр бэлтгэлээ хангаж байна.
Аймгийн Биеийн тамир спортын газрын хамт олон бэлтгэлд гарсан бөхчүүдээ эргэж, олон шинэ цолтон төрөн гарахыг билэгдээд ирсэн байна. Бөхчүүд бяртай, өнгөтэй байгааг тэд хэлж байлаа.
Харин аймгийн хурц арслан Ш. Мөнгөнбаатар, Б. Номиндалай нарын тэргүүтэй хэсэг бөхчүүд Улаанбаатар хотноо Хайрын билэг амралтын баазад бэлтгэлд гарсан байна. Эдгээр бөхчүүдийн хувьд улсын баяр наадамд зодоглоно.

Т. Одончимэг