Аймаг, сумдын баяр наадмын товыг өөрчлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын 06 дугаар сарын 29-ний өдрийн А/334 дүгээр захирамжаар аймгийн баяр наадам болон сумдын баяр наадмын товыг шинэчлэн баталлаа. Аймаг байгуулагдсаны 75 жил, Баруун-Урт сумын 60 жилийн ойн баяр наадмыг Зүүн бүсийн хурд наадамтай хамтатган 07 дугаар сарын 28, 29-нд, бүх сумдын баяр наадмын 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэхээр болов.
Сүхбаатар сумаас бусад бүх сумдын баяр наадмыг 07 угаар сарын 06, 07-ны өдрүүдэд тэмдэглэхээр байсан боловч Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт ирэх сарын 07-ны өдөр явагдах болсонтой холбогдуулан ийнхүү сумдын баяр наадмын хугацаанд өөрчлөлт орж, хойшлуулжээ.
Харин аймаг байгуулагдсаны 75 жил, Баруун-Урт сумын 60 жилийн ойн баяр наадмыг Зүүн бүсийн хурд наадамтай хамтатган 07 дугаар сарын 28-наас 30-ны хооронд гурван өдөр тэмдэглэх байсныг өөрчилж 28, 29-ний өдрүүдэд хоёр хоногийн хугацаанд тэмдэглэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргажээ.

Т. Одончимэг
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
23 цаг
Засгийн газраас ирэх долоо хоногт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барина
3 өдөр
Улаанбаатар