Аль-Багдади амиа алдсаныг нотлох гэрэл зургуудыг Ираны телевизээр үзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕГЕРАН./TASS/. "Лалын улс" террорист бүлэглэлийн толгойлогч Абу Бакра аль-Багдади амиа алдсаныг нотлох гэрэл зургуудыг пүрэв гарагт Ираны телевизээр үзүүлжээ. Ираны телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн IRIB корпорацийн цахим хуудсанд аль-Багдадигийн цогцсыг харуулсан хоёр гэрэл зураг, мөн түүний амьд байхдаа авахуулсан хоёр гэрэл зургийг нийтэлжээ.
Үүнээс өмнө аль-Багдади амиа алдсан тухай Ираны Дээд удирдагч бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Али Хаменеигийн бие төлөөлөгч Али Ширази мэдэгдсэн байна.
6 дугаар сарын дундуур ОХУ-ын Батлан хамгаалах яам "5 дугаар сарын сүүлчээр Оросын нисэх хүчин Сирид цохилт өгснөөр "Лалын улс"-ын толгойлогч болон тус бүлэглэлийн 300 гишүүнийг устгасан" гэж мэдээлж байсан билээ.

О.Барс