Шугамын гэмтлийг засварлаж, аймгуудыг эрчим хүчинд холбож эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-07-01 12:55:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/  Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл аймгууд цахилгаангүй болсон. Тэгвэл засварын ажлуудыг дуусган дээрх таван аймгийг эрчим хүчинд  дөнгөж сая холбож иргэд гэрэл цахилгаантай боллоо хэмээн Эрчим хүчний яамнаас манайд мэдээллээ.

Цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсны дагуу  Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг томилогдон, цахилгаангүй байгаа аймгуудыг яаралтай эрчим хүчинд холбохоор газар дээр нь ажиллаж хоёр хоногт сэргээн засварлах ажлыг  шуурхай гүйцэтгэжээ.

Энэ ажилд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн нийт 100 гаруй инженер техникийн ажилтан, 30 гаруй машин механизм ажиллаж, Улаанбаатар хотоос зориулалтын машин механизмаар бетон тулгууруудыг тээвэрлэж, гэмтэл гарсан газруудад хүргэсэн байна.


Б.Заяа
Холбоотой мэдээ