Усны ослын улмаас 53 хүн амь насаа алдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-07-03 11:02:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаагаас иргэд гол ус бараадан амарч зугаалахдаа санамсар болгоомжгүйгээс усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Он гарснаас хойш энэ сарын 03-ны өдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 42 удаагийн усны осол гарч, 53 хүн амь насаа алджээ. 42 удаагийн усны осол гарч, 53 хүн амь насаа алджээ. 
Үүнээс 10 хүүхэд, 43 нь насанд хүрэгсэд байгаа юм. Иймд иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар осолдож буйг ОБЕГ анхааруулж байна. Цаашдаа ч  хэт халуун өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгаа тул  иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ