“Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-11-02 16:29:53

Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар болон Голомт банкны дэд захирал Д.Сугар нар “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Голомт банкны санаачилгаар иргэдийн хуримтлалыг нэмэгдүүлэх эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд дэмжих  “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг ийнхүү улс даяар хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 820 мянга орчим айл өрх байгаагийн 760 мянга нь хуримтлалгүй гэсэн судалгаа гарчээ. Нэг өрх сар бүр тогтмол 50 мянган төгрөгийг хуримтлуулбал 10 жилийн дараа  13 сая төгрөг, улс  3.3 их наяд төгрөгийн хуримтлалтай болох юм байна. Үндэсний хуримтлалтай болсноор дотоодын мөнгөний урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд урт хугацаанд эерэгээр нөлөөлнө хэмээн мэргэжилтнүүд үзэж буй юм.

Эл хөтөлбөрийн хүрээнд Голомт банк санхүүгийн боловсролын www.edu.golomtbank.com  сайтаар дамжуулан  хуримтлалын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ