Наадамд өөр аймгийн бөх барилдуулахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-04 11:26:35
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Наадмын комисс өчигдөр хуралдаж Монголын төрт улс үүссэний 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн барилдааныг энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Хүчит бөхийн барилдаанд 256 бөх хүч үзэх бөгөөд энэ удаагийн барилдааныг хаалттай хийхээр төлөвлөж буй талаар аймгийн ЗДТГ-ын соёл, урлагийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Нурбек мэдээллээ.  

Урьд жилүүдийн наадмын барилдаануудад бусад аймгуудын бүлэг бөхчүүд ирж наадмыг будлиантуулдаг, найраа хийдэг уламжлал тогтож, зарим бөхчүүдийн ийм  үйлдлээс болж бүтэн жилийн турш бэлтгэлээ хийж, бөхийн дэвжээнд үнэн хүчээ үзэхээр зорьж байгаа нутгийн залуус хохирч үлддэг тул Баяр наадмыг зохион байгуулах комиссын зүгээс ийм арга хэмжээ авч байгаа аж. 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ