БНХАУ-ын дарга Си Жин Пин, АНУ-ын ерөнхийлөгч Трамптай утсаар ярьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2017-07-04 12:14:25
Бээжин /МОНЦАМЭ/. 7-р сарын 3-ны өглөө БНХАУ-ын дарга Си Жин Пин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптайутсаар ярьсан тухай Синхуа агентлаг мэдээллэв.
Тэд хоёр орны харилцаа болон G20-ын уулзалтын талаар санал солилцжээ. 
Си Жин Пин хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өндөр хэмжээний үр дүнд хүрсэн. Гэвч энэ үед хоёр орны харилцаанд сөрөг хүчин зүйлийн нөлөө бий болж байна.Хятадын талаас АНУ-ын талд байр сууриа илэрхийлсэн. Бид АНУ-ыг “Нэг Хятадын бодлого”-ыг дагаж мөрдөх асуудалд өндөр ач холбогдол өгдөг. Тиймээс бид АНУ-ыг “Нэг Хятадын бодлого” болон манай хоёр орны хооронд байгуулсан “Гурван төрлийн хамтарсан мэдэгдэл”-ийн дагуу үүсээд буй асуудлыг оновчтой шийдвэрлэхийг хүсч байна” гэв.
Мөн тэрээр “Бид өмнө нь тохиролцсон ёсоор нэгдмэл байр сууриа хадгалж, хоёр орны харилцааг хөгжлийн зүг чиглүүлэн, харилцан хүндэтгэлтэй, ашигтай байх зарчмаа баримтлахыг хүсч байна" хэмээн онцлов.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп "Манай хоёр орны хэтийн төлөв асар өргөн уудам, бидэнд асар өндөр харилцан ашиг сонирхол бий. АНУ-ын Засгийн газар “Нэг Хятадын бодлого”-ыг цаашид ч тууштай дэмжиж, энэхүү байр суурь өөрчлөгдөхгүй байх болно гэдгийг би дахин нотолж байна” гэлээ.
Тэрээр мөн удахгүй болох G20-ын уулзалт чухал болохыг дурдаад, “Энэхүү хурлаар хэлэлцэх асуудал маш их байна, энэ үеэр тантай болон бусад удирдлагуудтай бүх нийтийн анхаарлыг татаж буй асуудлуудаар санал солилцохыг хүсч байна" гэлээ.
Си Жин Пин хэлэхдээ “Одоогоор дэлхийн эдийн засаг сайнгүй байдалд байна. Тиймээс манай хоёр орон бусад гишүүн орнуудын хамтаар G20-ын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүчээ нэгтгэх зайлшгүй шаардлагатай.
Бүх гишүүн орнууд харилцаа хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Берлинд болох энэхүү уулзалтаар дэлхий нийтэд тулгамдаж буй гол асуудлууд болон дэлхийн эдийн засагт эерэг бодит үр дүн гарах хэрэгтэй"-г онцлов.
Тэд мөн “Солонгосын хойг”-ийн асуудлаар санал солилцож, G20-ын уулзалтын үеэр анхаарал татаж буй зарим асуудлаар үргэлжлүүлэн санал солилцохоор тохиролцжээ.
А.Анхбаяр
Эх сурвалж: Синхуа агентлаг
Холбоотой мэдээ