“Х news” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-04 14:34:18
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн нийгэм улс төр мэдээллийн 7 хоног тутмын тогтмол хэвлэл “Хэнтийн мэдээ” сонины редакциас бэлтгэн гаргадаг улирал тутмын   “Х NEWS” сэтгvvл 9 дэх дугаараа уншигчдынхаа гарт хүргэжээ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт цоо шинэ өнгө төрхийг хэдий нь бий болгож чадсан сэтгүүлийнхээ энэ дугаарт тус хамт олон бизнес, хөдөө аж ахуйн салбарт гялалзаж яваа даруухан эрхмүүдийг онцлохын ялдамд Баян-Овоочуудын бахдам үйлс, ажил амжилтын хуудсаар уншигчдаа аялуулахыг зорьжээ. Түүнчлэн “Морин сүлдтэй Монгол” булангийнхаа зочин хойморт Монгол Улсын манлай уяач Г.Содном гуайг урин ярилцаж, Хан Хэнтий нутгийнхаа хүчит хүргэцүүл, спортын шинэ үеийнхний гаргасан амжилтуудыг хуваалцсан байна.
Сэтгvvлийн 9 дэх дугаарын топ зочдоор Хэнтий аймгийн Гал бичин жилийн “Оны алдартан”-ууд, Улс, аймгийн аварга малчид, Эрийн гурван наадмын эрхэм манлайнууд, Хаан заяат, хатан ухаант хосууд, Хан Хэнтийн түүчээ залуусын төлөөллүүд уригдан оролцжээ.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ