Наадмаар 128 оюутан бөх хүч сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-07-04 15:01:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Энэ жилийн "Оюутан цэрэг" сургалтын онцлог нь 11 төрлийн цэргийн бага мэргэжилтэн бэлтгэхээс гадна  "Монгол бөхийн өгөөж" үндэсний бөхийн сургалтыг 6 дугаар сарын 28-нд зохион байгуулж "Монгол бөхийн холбоо"'-ны тэргүүн, СГЗ Р.Нямдорж оюутан цэргүүдэд анхны хичээлийг заалаа.Сургалтаар Монгол бөхийн ёс жудаг, дүрэм журмын талаар дэлгэрэнгүй ойлголт өгч, барилдааны арга техник, үндсэн мэхүүдийг зааж дадлагажуулав.
Энэхүү хөтөлбөрт оюутан цэргүүд бүгд хамарч байгаа бөгөөд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хүчит 128 оюутан бөхийн барилдааныг зохион байгуулахаар болсон байна.  
"Оюутан цэрэг" сургалтыг Монгол Улсын Засгийн газраас 4 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд БХИС энэхүү хөтөлбөрт хоёр дахь жилдээ хамарч байгаа билээ. 
4 дүгээр сарын 01-ээс 06 дугаар сарын 01-ний хооронд "Цэргийн ерөнхий бэлтгэл" шатны 96 цагийн багтаамжтай онолын сургалт болсон бөгөөд эрүүл мэнд, сурлагын амжилтаар шалгарсан оюутнууд 6 дугаар сарын 15-наас "Цэргийн мэргэжлийн бэлтгэл" сургалтад дэвшин суралцжээ. 
 

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ