Усны үнийг хямдрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-04 18:49:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Баянхонгор сумын эзэмшилд байгаа ус түгээх байруудын ашиглалтыг “Чандмань-Баянхонгор” ХК-д хариуцуулжээ.
Ингэснээр тус компани ус түгээх байр, усан сангуудын хэвийн үйл ажиллагаа, цаг ашиглалтыг сайжруулж, хоёр ус түгээх байрны дунд нэг ус түгээгч ажиллуулах замаар иргэдийн эрүүл ахуйн шаардлага хангасан, нэг литр нь хоёр төгрөгөөс илүүгүй үнэтэй ундны усаар тогтмол хангаж ажиллахаар боллоо.
Өмнө нь ус түгээх байрууд нэг литр усыг 3-4 төгрөгөөр борлуулдаг байжээ. Мөн цагтаа онгойдоггүй, усны хүрэлцээ хангалтгүй байдаг зэргээс болж иргэд морин тэрэгтэй зөөврийг усыг нэг литрийг 5-6 төгрөгөөр худалдан авч хэрэглэдэг байсан аж. Ийнхүү 60 жилийнхээ ойн босгон дээр Баянхонгор сумын гэрийн хорооллын иргэд нэгдсэн нэг үнийн тарифтай, эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангагдах боломжтой болж байна.
                                                                                                                          Б.Мөнхзул
 

Холбоотой мэдээ