Арбулаг суманд "Насны намар" дуунд зориулсан хөшөө босголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн Сонгинотын өвөрт зохиолч, яруу найрагч Д.Амгалангийн үр хүүхдүүд нь аавынхаа зохиосон “Насны намар” дууны хөшөө босгож, ах дүүтэйгээ танилцах уулзалт зохион байгууллаа.
Зохиолч Д.Амгалан уг дууныхаа шүлгийг уулзаж амжилгүй бурхны оронд одсон ээждээ зориулан бичиж МУГЖ Н.Төмөрхуяг дуулсан байна. Дүгэржавын Амгалан 1942 онд Арбулаг сумын Сонгинотын өвөрт айлын отгон хүү болон мэндэлж, бага насаа нутагтаа өнгөрүүлсэн байна. Тэрбээр хууль ч мэргэжилтэй ч олон сайхан дууны үг бичиж, олны хүртээл болгосны сацуу 1987 онд түүний зохиосон “Саа мөнгөн хэрлэн” дуу нь Морин хуур наадмын тусгай байр, 1987 онд “Насны намар” дуу нь дэд байр, 1990 онд “Бодлын цагаан хун” дуу тэргүүн байр эзэлж байжээ.
“Бодлын цагаан хун”, “Онгод найргийн шүтээн”, “Олон голын урсгал” зэрэг дууны шүлэг, яруу найргийн ном хэвлүүлэн гаргаж нийтэд түгээсэн байдаг. Д.Амгалангийн үр хүүхдүүд аавынхаа төрсөн газар Сонгинотод зохиосон дууных нь хөшөөг босгохдоо дуу төрсөн түүхийг танилцуулж, нийтээрээ “Насны намар” дууг хоолой нийлүүлэн дуулж, хүмүүний хорвоод баяр, гуниг хосолж байдгийг гэрчлэх мэт нэгэн өдөр алдарт найрагчийг хамтдаа дурслаа.

Б.Гантуяа