Зөрчлийн тухай хуулиар жолооч нарын торгууль, шийтгэл хөнгөрч чирэгдэл багасчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-07-06 12:30:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Цагдаагийн ерөнхий газраас Зөрчил, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилт, ажил үүргийнхээ өөрчлөлтийн талаар холбогдох албадуудаас цуврал  мэдээлэл өгсөөр байна. Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдвөл жолооч нарын бичиг баримтыг хураан авч шалгадаг болсон. Мөн зам тээврийн торгуулийн хэмжээг нэгжээр тооцохоор өөрчлөгджээ.
Зам тээврийн осол үйлдсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар 100 нэгж буюу 100.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Нэг нэгж 1,000 төгрөгтэй тэнцэнэ” хэмээн мэдээлэв.
 Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрх нь хасагдсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 7-30 хоног баривчилна. Мөн албадан сургалтад хамруулна Зөрчлийн тухай хуулиар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд оногдуулах шийтгэл 30-40 хувиар буурсан. Тус албаны дарга Замын цагдаагийн албан хаагчдыг нэмж ажиллуулж байгаагаа мэдээллээ. Хуулийн шинэчлэлтэй холбоотой цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж буйг ч онцоллоо. ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ц.Батсүх “Эрүүгийн хэргийн шалгах мөрдөх ажил энэ хугацаанд ямар нэгэн байдлаар тасалдаагүй. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, мөрдөн байцаах тасаг гэмт хэрэг, зөрчлүүдийг шалгаж байгаа” гэв.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ