Алтан медалийн эздүүд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-07 17:12:21
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Энэ сарын 3-4-нд болж өндөрлөсөн Төвийн бүсийн “Од” клубын аварга шалгаруулах тэмцээнд Төв аймгийн баг тамирчид оролцож 15 алт, нэг мөнгөн медаль хүртжээ.

Төвийн бүсийн “Од” клубын аварга шалгаруулах тэмцээнээс аймгийн Онцгой байлын албан хаагчид 15 алт, нэг мөнгөн медалийн эздээр тодорсон амжилтыг үзүүлж багийн дүнгээр дэд байрыг эзэлсэн гэдгийг аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах,аврах  24-р ангийн захирагч Э.Энхбат онцолсон юм.

Хоёр жил тутамд зохион байгуулагддаг Төвийн бүсийн "Од" клубын аварга шалгаруулах тэмцээн 61 дэх жилдээ энэ сарын 3-4-ний өдөр Архангай аймагт болж өндөрлөв.  Тэмцээнд зургаан аймгийн 60 гаруй тамирчин оролцож, хоорондоо өрсөлдсөн байна. Довтолгооны төрөл, саадтай 100, 4х100, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр явагдаж дүнгээ гаргасан аж.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ