Төв аймагт техникийн тооллого явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-07 19:04:35
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймагт санал хураах явцад гарсан сонгуулийн төхөөрөмжийн сааталтай холбоотойгоор 22 цагаас хойш техникийн тооллого хийхээр боллоо.

Төв аймгийн МАН болон АН-аас өнөөдрийн санал тоолох төхөөрөмж сааталтай холбоотойгоор сонгогчдын саналыг гараар тоолох хүсэлтийг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн байна.

Улс төрийн намуудаас тавьсан уг хүсэлтийг аймгийн Сонгуулийн хороо СЕХ-нд уламжилсны дагуу 48 дугаар тогтоол гарган аймгийн Сонгуулийн хороонд ирүүлээд байна.

Ингэснээр өнөөдрийн 22 цагт сонгууль дууссанаас хойш аймгийн хэмжээнд санал авч байгаа 84 байранд техникийн тооллого буюу гараар иргэдийн саналыг тоолж баталгаажуулах аж. Ингэснээр иргэд сонгогчдод үүссэн эргэлзээ тайлагдана гэдийг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ