Их-20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-07-10 09:38:26
ГАМБУРГ. /CNN/. 20-ийн бүлгүүдийн орнуудын удирдагчид Германы Гамбург хотод болсон дээд хэмжээний уулзалтаа өндөрлөлөө. Мөн тэд уулзалтынхаа төгсгөлд нэгэн мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд “бүх шударга бус худалдааны луйвартай тэмцэх ажлаа үргэлжүүлнэ” гэдгээ илэрхийлжээ. Мөн тэд хууль ёсны худалдааг хамгаалах хэрэгслийн үүрэг ролийг хүлээн зөвшөөрсөн тухайгаа нэмж хэлсэн юм.

Дээд хэмжээний уулзалтын үеэр, зарим удирдагчид АНУ-аас харгалзан үзэж буй гаалийн тарифаар дамжуулан хамгаалах арга хэмжээний тал дээр буулт хийхгүй байгаад санаа зовж байгаа бөгөөд үүнийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. АНУ нь дэлхий дахинд их хэмжээгээр үйлдвэрлэгдэж буй гангаар хийсэн бүтээгдэхүүний импортоо хязгаарлах хүсэлтэй байгаа аж.

Түүнчлэн дэлхийн дулаарлын асуудал дээр АНУ мөн адил тусгаарлагдсан байгаа юм.

Франц болон бусад олон улс орнуудаас АНУ-ын татгалзаж буй Парисийн уур амьсгалын гэрээний дагуух алхмуудыг авч хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Мэдэгдэлд 20-ийн бүлгийн 19 орноос уг Парисийн гэрээг буцаах боломжгүй гэсэн байна.

 
  
Х.Сарнай 
Холбоотой мэдээ