Энэ жилийн наадамд 400-аад хурдан хүлэг уралдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн наадмын хурдан морьдын уралдаанд 400-гаад хурдан хүлэг уралдав. Үүнд: азарга насанд 56 морь уралдсанаас түрүү магнайд Л.Банзрагчийн Хонгор азарга түрүүлсэн бол их насны уралдаанд 67 хурдан хүлэг уралдсанаас Дархан сумын уяач н.Мандахын хүрэн, Хязаалан 70 уралдсанаас Дархан сумын уяач н.Дэмбэрэлсамбуугийн хүрэн, Соёолон 62 уралдсанаас Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уяач Н.Баянжаргалын ягаан халзан, Шүдлэн 72 уралдсанаас Төв аймгийн Борнуур сумын уяач Х.Баасанбатын хээр, Даага 67 уралдсанаас Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Д.Баттогтохын сартай хүрэн түрүүлж наадамчин олноо баясгалаа.
Наадмын Комиссын дарга Ч.Энхбат: “Манай морины комисс бүтэн сарын туршид замаа засч үзэгчдийн суудал бүхий тавцангаа янзалсан. Урьд нь ганц нэгхэн жил морь уралдсан бараг шинээр байгуулж байгаа болохоор уралдааны зам хотгор гүдгэр ихтэй учраас элдэв эрсдэл гарч болзошгүй байсан зарим газрыг нь трактораар түрж тэгшилж уралдахад саадгүй болгосон. Түүнийг тэгж засаж янзлахад цаг хугацаа орсон, гараа барианы зурхайг хийхээс эхлээд хийх юм их байсан ч сайн зассаны хүчинд ямар нэгэн хүндрэл гарсангүй, морьдын бүх насанд нэг ч будлиан гомдол санал гараагүй сайхан наадлаа” гэв.
Энэ жилийн баяр наадам урьд жилүүдийнхээс өвөрмөц зохион байгуулалттай, цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд зохион байгуулсан худалдаа үйлчилгээ, тоглоом, азын сугалаа, зэрэг наадамчин олныг цэнгүүлж 200-гаад хуушуурын гэр, майхан, албан байгууллагуудын хүндэтгэл үзүүлэх гэр, асар тэргүүтэн нь онцгой үйлчилгээтэй, элдэв хэрэг зөрчилгүй сайхан болсон юм. Ийнхүү Дарханчууд Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяраа сайхан наадаж өнгөрөөлөө.
Б.Норовсамбуу