Гурван бөх "аймгийн начин" цолны болзлыг хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-12 01:46:38
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдааны 5-ын даваа өндөрлөлөө.

Тавын даваанд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, "Өлгийн хүчтэн" дэвжээний бөх аймгийн арслан У.Береке, Цэнгэл сумын харьяат, "Өлгийн хүчтэн" дэвжээний бөх  аймгийн заан  М.Аманбек, Булган сумын харьяат, аймгийн харцага Б.Төмөрбаатар, Цэнгэл сумын харьяат, аймгийн начин Ш.Сапар, Алтай сумын харьяат, аймгийн начин С.Бат-Үүл, Толбо сумын харьяат, сумын заан Т.Жархын, Буянт сумын харьяат сумын заан А.АйбекНогооннуур сумын залуу бөх Д.Гантөмөр нар тус тус 5 давж шөвгөрлөө 

Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт 5 давсан бөхөд аймгийн начин цол олгохоор заасан бөгөөд уг болзлыг сумын заан Т.Жархын, сумын заан А.Айбек, залуу бөх Д.Гантөмөр нар хангалаа.

Тус гурван бөх маргааш "аймгийн харцага" цолны төлөө хүч үзэн барилдах бөгөөд барилдаан 12-ны 16:00 цагаас үргэлжилнэ.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ