Зам тээврийн долоон осол гарч, гурван хүн амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-15 10:53:29
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Баяр наадмын өдрүүдэд Төв аймгийн нутагт  авто тээврийн долоон осол гарсныг Цагдаагийн байгууллага бүртгэжээ.
Баяр наадмын өдрүүдээр хөдөө орон нутагт аялал зугаалгаар явахдаа архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас долоон авто осол гарч, гурван хүний амь нас эрсэдсэн тохиолдол гарсныг аймгийн Замын Цагдаагийн газраас мэдээлэв.
Аялал зугаалгаар явахдаа иргэд архи согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж анхаарал болгоомжтой явахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.
 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ