Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/.Энэ сарын 10-нд Зуунмод сумын нутаг дэвсгэрт бага насны хүүхдийг үл таних хүн хуурч мэхлэн авч явж хүчиндсэн гэх ноцтой гэмт хэрэг гарсан талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.
Тиймээс иргэд бага насны хүүхдээ хараа хяналтгүй гадуур явуулахгүй байх, хүүхдүүддээ тавих анхаарал, хяналтаа сайжруулахыг аймгийн Цагдаагийн газраас онцгойлон анхааруулж байна. Дээрх хэргийг аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа аж.
Сүүлийн үед бага насны хүүхдийг хүчиндэх, хүчиндэхийг завдсан гэх хэд хэдэн хэргийг цагдаагийн байгууллага илрүүлж холбогдох этгээдүүдийг шалгаж, хууль хяналтын байгууллагаас зохих шийтгэлийг хүлээлгэсэн аж.
Бага насны хүүхдийг хүчиндсэн тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулиар 15-20 жилийн ял шийтгүүлдэг талаар албаныхан өгүүлэв.

Т.Есүхэйтөмөр