Үндэсний сур харваанд 222 харваач оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-15 13:03:31
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 94 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харваанд улс, аймгийн цолтой 222 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.
Үндэсний сурын харвааны нээлтийн үйл ажиллагаанд сурын харвааг зохион байгуулах салбар комиссын дарга Д.Мөнхцэцэг нээж үг хэлсэн бөгөөд салбар комиссын гишүүн ХХҮГ-ын дарга Д.Батцэцэг, УБХ-ийн дарга Н.Энхбат нар оролцов.

Энэ жилийн үндэсний сурын насанд хүрэгчдийн харваанд 190, өсвөрийн харваанд 32, нийт 222 харваач оролцож байна. Үүнээс “Дархан мэргэн” хоёр, “Даяар дуурсах мэргэн” нэг, “Даян мэргэн” гурав, “Улсын мэргэн” долоо, “Гоц харваач” дөрөв, “Гарамгай харваач” дөрөв, “Спортын мастер” 43 харваачид  тус тус оролцож байгаа юм.

 
Т.Есүхэйтөмөр 
Холбоотой мэдээ