Засаг дарга Ж.Батжаргал баярын мэндчилгээ дэвшүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96, Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 94 жилийн ойн баяр наадмын мэндийг төв нутгийнхандаа Засаг дарга Ж.Батжаргал дэвшүүлэв.
Мэндчилгээнд, “Наадамчин олон та бүхэндээ Ардын хувьсгалын 96 жил, аймаг байгуулагдсаны 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж, энх мэндийн хадаг дэлгэн мэндчилье.
Иргэн бүрийг ажилтай орлоготой байлгах зорилгоор “Ажилтай-орлоготой иргэн” уриаг жил болгон зарласнаар нутгийн ард иргэдийг ажлын байртай болгох олон ажлыг ээлж дараатай хийж байна.
Хурмаст тэнгэр хураан хайрлаж, газар дэлхий өнгөө засан, хүний сэтгэл, малын зоо тэнийсэн дэлгэр зунаар аймгийн баяр наадмаа угтаж, аймгийхаа цэнгэлдэх хүрээлэн, морь бариа болон бусад төхөөрөмжүүдийг засварлаж дуусгав.
Мөн 4.8 тэрбум төгрөгөөр Баруун Зуунмод багийн 3.5 км авто зам, Баянхошуу багийн 2.5 км нийт зургаан километр хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар иргэдийн ая тухтай зорчих орчин нөхцөл бүрдсэн. Төв аймгийн олон сумдад бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимтэй хийж байна.
Эрүүл мэндийн салбарт Гемодиализийн эмчилгээний тасгийг байгуулж хурц болон архаг бөөрний дутагдалтай хүмүүст бөөр орлуулах эмчилгээ хийх боломж бүрдсэн. Энэ мэт олон бүтээлч ажлуудыг өрнүүлсэн амжилттайгаар Төв нутгийнхаа баяр наадмыг угтаж байна.
Төвийн бүсийн тулгуур нутаг, Төв нутгийн минь наадамчин олон та бүхэн дэлхийд ганцхан Монгол наадмаараа бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн түмэн олноороо сэтгэл тэнүүн, түвшин сайхан наадаарай” гэв.

Т.Есүхэйтөмөр