Сур харвааны шилдгүүд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-15 23:29:45
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/ Аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын Үндэсний сурын харваанд 222 харваач оролцож, шилдгүүдээ тодрууллаа.

Эхний өдөр болсон насанд хүрэгчдийн тэмцээнээс  эрэгтэйчүүдээс Дорнод аймгийн  Баяндун сумын харваач Ч.Гандаваа 34 сум онон тэргүүлсэн бол Сэлэнгэ  аймгийн  Ерөө сумын харваач  С.Энхтунгалаг 30 сум онож  удаалав.

Харин насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн төрөлд Улаанбаатар хотын СБД-ийн харваач Н.Сономжамц түрүүлж, Төв аймгийн Эрдэнэсант сумын харваач Ж.Насанбат дэд байрыг эзэлсэн амжилтаар баяр наадмын үйл ажиллагаа өндөрлөжээ.

Түүнчлэн өсвөр насны ангилалд эрэгтэйчүүдээс тэргүүн байрыг Улаанбаатар хотын Өсөх идэр мэргэн Б.Мөнхжин тодорсон бол Өмнөговь аймгийн харваач Өсөх идэр мэргэн Ч.Мөнхболд удаалсан байна.  Харин өсвөрийн эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Дорноговь аймгийн  Өргөн сумын харваач Өсөх идэр мэргэн М.Оюунзул, дэд байрыг Баян-Өлгий аймгийн Алтанцогц сумын Өсөх идэр мэргэн Л.Мөнхзул шалгарч наадамчин олноо баясгав. 

 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ