БЭОТ-ийн 18 эмч Солонгос улсад мэргэжил дээшлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-07-17 18:30:40
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь БОЭТ БНСУ-ын “Өрнө дорнын соёл, хөгжлийн харилцааны зөвлөл”-тэй хамтарч ажиллаад 10 гаруй жилийг үдэж байна. Энэ хугацаанд тус эмнэлгийн 18 эмч Солонгос улсын Асан эмнэлэгт мэргэжил дээшлүүлжээ. Саяхны өдрүүдэд “Өрнө дорнын соёл, хөгжлийн харилцааны зөвлөл”-ийн төлөөлөгчид БОЭТ-д зочилж цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Мөн БНСУ-ын эмч нарын төлөөлөл номын сангийн үйл ажиллагаатай танилцав.
Солонгос эмч Пак Монголд ирж ажиллахыг ихэд хүсдэг байсан ч 29 настайдаа тархины хавдраар өөд болжээ. Ар гэрийнхэн, хамт олон нь түүний дурсгалыг хүндэтгэх үүднээс Дорнод аймгийн БОЭТ-д эмч залуугийн уншиж судалж байсан номоос дээжлэн барьж, эмч нарын номын санг 2008 онд тохижуулж өгсөн байдаг.  БОЭТ-ийн номын сан нь 8 мянга гаруй мэргэжлийн номын фондтой, үүний 10 гаруй хувийг цахим хэлбэрт шилжүүлээд байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ