Нэг хүний амь эрсдэж 17 хүн бэртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 277 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 195 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 17 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтсэн байна
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 51 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч 2, явган зорчигч 4 бүртгэгджээ. Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 8 ослын улмаас 8 хүн гэмтсэн, мөргөлдсөн 2 ослын улмаас 1 хүний амь нас хохирч, 5 хүн гэмтсэн бол онхолдох хэлбэрээр гарсан 1 ослын улмаас 3 хүн бэртэж гэмтэн одоо ГССҮТ-д эмчлүүлж байна гэж мэдээллээ.

Ж.Батсайхан