Улсын дээд шүүх МАН-ын талд ажиллаж байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дундговь аймгийн Монгол Ардын Нам Улсын дээд шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй хэмээн тус аймгийн АН-ын дарга Ц.Мөнхбат, дэд дарга М.Анхбаяр болон нутгийн иргэд өнөөдөр Хэвлэл мэдээллийнхэнд хандлаа.
Тодруулбал Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2016 оны Орон нутгийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам 15-аас 10 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Гэвч Дундговь аймгийн Баянжаргалан сумын ИТХ-ын төлөөлөгчөөр Ардчилсан намаас сонгогдсон Б.Цогтгэрэл, Б.Цэрэндолгор, Д.Ундрах, Б.Золзаяа, Д.Оюунхүү, П.Амарсанаа, Г.Болдбаатар, Д.Түвшинбаяр, О.Оюунбат, Э.Дашдамба нарыг одоо хүртэл албан тушаалд нь томилоогүй. Учир нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын МАН, АН-ын мөрийн хөтөлбөрийг зөрчилтэй хэмээн үзэж захиргааны хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх цаашлаад улсын дээд шүүхэд хандсан байна. Гэвч улсын дээд шүүх өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдийг харгалзан үзэлгүйгээр АН-аас ялалт байгуулсан 10 нэр дэвшигчийг буцаан татах шийдвэр гаргасан нь МАН Улсын Дээд шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй гэх хардлага төрүүлж байна. Дээд шүүхийг шийдвэрээ эргэн харахыг хүсч байна хэмээн Дундговь аймгийн Ардчилсан намын дэд дарга М.Анхбаяр хэллээ.

Л.Нандиа