Сүхбаатар аймгийн наадам 27-нд эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-19 13:52:00
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 96 жил, Сүхбаатар аймаг байгуулагдсан 75 жил, Баруун-Урт сум байгуулагдсаны 60 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2017, аймгийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа 07 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагт болно.

Сүхбаатар аймгийн баяр наадмын бэлтгэл ажил хангагдаж, наадмын хөтөлбөр эцэслэн батлагдсан байна. 07 дугаар сарын 27-ны өдрийн 06 цагт эрлийз дээд насны уралдаанаар ээхэж, дээлтэй монгол наадам, "Бид мартахгүй" уран зургийн үзэсгэлэн, баярын хүндэтгэлийн хурал, концерт зэрэг арга хэмжээгээр үргэлжлэх бол, 29-ний өдөр хүчит бөхийн барилдааны наймын даваа,  баяр наадмын хаалтаар өндөрлөх аж.

Аймгийн баяр наадмыг зохион байгуулах ажилд 400 орчим сая төгрөг зарцуулна. Үүний 50 сая нь орон нутгийн төсвөөс гарах бол үлдсэн хэсгийг хандив тусламжаар бүрдүүлэх юм байна. Одоогоор 20 орчим сая төгрөг хандиваар цуглаад байгаа гэнэ. Дутуу байгаа хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх тал дээр онцгойлон анхаарч эхэлжээ.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ