Н.Түвшинбаяр эхний барилдаандаа ялав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:58:04

Казахстаны Астана хотноо болж буй Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд О.Жавзмаа нар өнөөдөр  барилдлаа.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр “В” хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогтоо өнгөрсөн жилийн ДАШТ-ийн мөнгөн медальт Кубын Жозе Арментеростой барилдаж, юко үнэлгээгээр ялав.

Харин О.Жавзмаа “С” хэсэгт багтсан байна. Тэрбээр дэлхийн аварга Кубын И.Ортистэй хийж, торгуулиар ялагдав.

120 орон оролцож буй энэ удаагийн дэлхийн аваргаас Япон улс 5 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтай тэргүүлж, БНСУ хоёр алт, Франц, Казахстан Словени улс нэг алтан медальтай удаалж буй. Харин манай улс 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар жагсаалтын X байрт бичигдэж байна.

Тодруулбал, Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа, 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль, эрэгтэй жүдочдоос Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Одбаяр нар шагналт V байр, эмэгтэйчүүдээс А.Цолмон VII байр эзлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд